Хэрхэн имплант суулгадаг вэ?

Хэрхэн имплант суулгадаг вэ?

Имплант

Хүний биед хамгийн био зохицол сайтай титан болон керамик суулгацыг суулгаж , ясандаа хангалттай бэхэжсэний дараа шүдний цөгцөн хэсгийг сэргээдэг ажилбар юм.. Имплант нь өөрийн шүд мэт таатай мэдрэмж өгч жинхэнэ шүд мэт ашиглагддаг тул урт хугацаанд хамгийн тохиромжтой шийдэл юм. Имплантын тусламжтай насан туршийн байнгын шүдийг бий болгох боломжтой бөгөөд мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөөг тогтмол авах, зөв арчилгаа хийх нь чухал юм.

Давуу тал:

  • Удаан эдэлгээтэй, найдвартай
  • Хоол идэх, зажлах чадвар сайжирна.
  • Нүүрний хэлбэр  болон ясны бүтцийг хэвийн хадгална.

Эмчилгээ хийгдэх үе шатууд

🔸Мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах
🔸 Имплант суулгах
🔸 Түр шүдний хэв авах
🔸 Имплантын ясан дахь бэхжилт шалгах
🔸 Байнгын шүдний хэв авах
🔸 CROWN шүд суулгах
🔸 Хянах, шалгуулах, арчлах

Манай эмнэлэг дээр Солонгосын Osstem, Германы Bio3, Японы Mytis Arrow  зэрэг өндөр технологиор үйлдвэрлэгдсэн, хамгийн чанартай имплантуудыг  хийж байна.

© 2024 он. Sonne – Шүдний эмнэлэг. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency