Хэрхэн имплант суулгадаг вэ?

Гоо сайхан

Шүдний спа

Шүдний мэргэжлийн цэвэрлэгээ / Procare/

Шүдээ өдөр бүр маш сайн угаасан ч,  тодорхой хэмжээнд өнгөр хуримтлагдаж үлдсээр л байдаг.

Иймд 3-6 сар тутамд шүдний өнгөрийг цэвэрлүүлж,  амны хөндийг эрүүлжүүлэх мэргэжлийн үйлчилгээнд орж шүдний цоорол, буйлны үрэвсэл, амны эвгүй үнэр, чулуужилт зэргээс хамгаалаарай. .Нэн ялангуяа хүүхэд болон шүдний аппарат, бүрээс, имплант  хийлгүүлсэн бол тогтмол үзлэг, цэвэрлэгээнд хамрагдаарай.

Шүд цайруулах үйлчилгээ

  • Америк цайруулалт

1 удаагийн оролтоор шүдийг бүрэн цайруулна.

  • Япон цайруулалт

Богино хугацаанд, нэг удаагийн оролтоор шүдний өнгийг 4-6 өнгө дээшээ цайруулна. Өвдөлтгүй, хурдан, шүдний паалан гэмтээхгүй, буйлны өнгийг давхар сэргээнэ.14 хоногийн давтамжтайгаар хэдэн ч удаа орох боломжтой.

Шүдний гоёл / Teeth grillz, gems/

Шүдний гоо сайхны эмчилгээний төрөл болох метал шүдний гоёл,  гоёлын шигтгээ наах үйлчилгээнд орж шүдээ гоёорой. Манай эмнэлэгт шүдний энгийн болон Швед улсад үйлдвэрлэсэн TWINKLES брендийн үнэт чулуун шигтгээг санал болгодог. Үнэт эдлэлийн шигтгээ нь гялалзах гэрэл ойх чанаараа энгийн шигтгээнээс илүү байдгаараа давуу талтай.

Үйлчлүүлэгч та шүдэндээ гоёлын шигтгээ наалгасан тохиолдолд хатуулаг чанарын хоол хүнсийг болгоомжтой хэрэглэх бөгөөд шүдийг угаахдаа сойзны толгойн хуванцар хэсгээр шигтгээг цохихоос сэргийлж болгоомжтой угаах хэрэгтэй.

Нүүрэвч /Veneer/

Шүдний үүдэвч/гадна талын гадаргуугаас нимгэхэн өөлж засаад шаазангаар богино хугацаанд шүдний хэлбэр, өнгө үзэмжийг өөрчлөн гайхамшигтай инээх боломжийг олгодог.

Бүрээс /Crown/

Шүдний цоорол, аппарат зүүх боломжгүй зарим үед, хуванцар нүүрэвч хийлгээд өнгө хэлбэр өөрчлөгдсөн, гэмтлийн улмаас шүдний цөгц эмтэрсэн, хугарсан сэргээх боломжгүй, зайтай шүдний зайг хаах зорилгоор, шүдний хэлбэрийг том жигд болгох зорилгоор  хийгддэг. Хүссэн өнгө хэлбэрээр хийлгэх боломжтой.

 

© 2024 он. Sonne – Шүдний эмнэлэг. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency