Хэрхэн имплант суулгадаг вэ?

Гажиг заслын эмчилгээ

Гажиг засал

Нүүр амны гажиг заслын аппарат, авагддаг зэмсгийн тусламжтайгаар шүдний эгнээг хэвийн болгох эмчилгээ юм.

Шүдний гажиг нь төрөлхийн болон олдмол буюу буруу зуршил /амаар амьсгалах, хуруугаа хөхөх, шанаагаа тулах, сүүн шүдийг эрт авхуулах…гэх мэт/ байдлаас үүсдэг. Эдгээр шалтгааны улмаас орсгой, шаамий, зөрмөл, заалхай зуултын гажгууд үүсч болдог.

Үүнийг гажиг заслын авагддаг болон авагддаггүй зэмсгийн тусамжтай эмчилнэ. Авагддаг зэмсгийг ихэвчлэн холимог зуултын үед зүүх, авагддаггүй зэмсгийг байнгын зуултын үед буюу 12-оос  дээш насанд зүүвэл тохиромжтой байдаг.

Гажиг заслын зэмсгүүд нь металл, шаазан материалаар хийгдсэн байдаг тул өөрийн биеийн онцлогт тохируулан мэргэжлийн эмчтэй зөвлөлдөж сонгох шаардлагатай.

 

© 2024 он. Sonne – Шүдний эмнэлэг. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency