Sonne шүдний эмнэлэг
Эрүүл шүд инээмсэглэнэ, Ирээдүй инээмсэглэнэ
Зонне компани нь байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд 2010 оны хавар, намрын улиралд хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн үзлэг хийх аяныг өрнүүлж байна. Улаанбаатар хотын цэцэрлэг, бага сургуулийн 10 хүртлэх насны хүүхдүүдийн амны хөндийг урьдчилан сэргийлэх үзлэг хийж, нэг удаагийн багаж хэрэгслээр үнэ төлбөргүй оношлон, картжуулж, шүдээ хэрхэн арчилах талаар сургалт зөвлөгөө өгч байна. Аяны үйл ажиллагаа жил бүр уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд энэ оны 04-р сарын 09-ий өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 37-р цэцэрлэгийн 120 хүүхдийг үзэж эхэлсэн билээ.
Мэдээ мэдээлэл
“Шүд цоорхой бол Бие цоорхой-2010”
“Зонне” шүдний эмнэлгийн 2010 оны үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдах “Шүд цоорхой бол Бие цоорхой” аяны товч танилцуулга Танилцуулга Зонне шүдний эмнэлэг нь 1993 онд анх байгуулагдсан бөгөөд хүн амыг амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэлт, эмчилгээ, жижиг мэс ажилбар, хиймэл шүдэлбэр зэрэг үйлчилгээ үзүүлж байна. Гадаад, хамтын ажиллагаатай Швейцарийн Продукт Дентэйр, Германы Промедика зэрэг шүдний эм, материал үйлдвэрлэгчдийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж үйлчлүүлэгчиддээ чанартай, шинэ технологийн шүдний...
Эмчийн булан
Эмч хариулж байна
1. Асуулт: Багадаа тетрациклиний хордлогоос болоод гүн шарласан шүдийг цайруулж болох уу? Хариулт: Нэгэнт шүдний уг эдэд нөлөөлсөн байгаа учир пааландах, эсвэл шаазан бүрээсээр шүдийг цайруулж болно. Тетрациклиний хордлогын улмаас шүд хөхөрдөг бөгөөд пааландсан тохиолдолд паалангийн өнгө цэнхэр болох хандлагатай. 2. Асуулт: Шүд цайруулагчийг хэрэглэхэд шүд хэврэг болдог гэж үнэн үү? Цайруулсан тохиолдолд яаж хамгаалах юэ? Хариулт: Шүд цайруулагч бодисууд ихэвчлэн шүдний пааланг сийрэгжүүлдэг. Ийм учир цайруулагч уусмал хэрэглэж байгаа үедээ эрдэсжүүлэх...
Үйл ажиллагаа
1. Шүдний эмчилгээ
2. Жижиг мэс ажилбар
3. Хиймэл шүдний лаборатори - Хуванцар шүдэлбэр - Цутгамал шүдэлбэр - Шаазан бүрээс
4. Шүдний эм, материал, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж импортлох, худалдан борлуулах
5. Нийгэм рүү хандсан сургалт зохион байгуулах
6. Олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох, үйл ажиллагааг дэмжин, хамтрах
Сурталчилгаа


