Хэрхэн имплант суулгадаг вэ?

Үс шилжүүлэн суулгах

Үс шилжүүлэн суулгах мэс засал гэдэг нь шингэн үстэй болон халзарсан хэсэгт дагз хэсгийн үсийг шилжүүлэн суулгахыг хэлнэ. Халзрал нь хуйхны цусан хангамж муудах, витамины дутагдал,насжилт, дааврын өөрчлөлт үсний хаг малгай байнга өмсөх зэргээс ихэвчлэн шалтгаална. Гэхдээ орчин үед стрессийг хамгийн гол хүчин зүйл гэж тооцож байна.

Эрчүүдийн үс унах шалтгааны 85% ийг удамшлын гаралтай үс уналт эзэлдэг. Үс шилжүүлэх мэс заслыг хэсгийн мэдээгүйжүүлгийн дор хийнэ. Үсийг дагз хэсгээс үсийг авахдаа FUE буюу зүсэлтгүйгээр үсийг булцуугаар нь донор буюу дагз хэсгээс авч суулгах мэс заслын техник юм. Ямар нэгэн зүсэлт хийдэггүй тул эдгэрэлт хурдан, эрсдэл бага, үр дүн өндөр.

DHI арга нь үсний уутанцарыг шууд суулгах арга бөгөөд үс шилжүүлэн суулгах хэсэгт зүсэлт хийхгүйгээр choi pen үзэгний тусламжтайгаар хөндий зүүнд үсний булцуугаа байрлуулан, шууд шилжүүлэн суулгахыг хэлнэ.Шилжүүлэн суулгасан үс нь 1-3 долоо хоногийн дараа унаж эхэлдэг ба 4-6 сарын дараа үс ургаж эхэлнэ. 100% үр дүн 12 сарын дараа гардаг

© 2024 он. Sonne – Шүдний эмнэлэг. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency