:: Zonna LLC ::

Hello. Welcome to Our Web site!

Цоорол

Шүд цоорох гэж юу  вэ?
 Шүд хорхойтох буюу цоорох гэдэг нь шүдний хатуу эдийн эрдэсжилт алдагдсаны улмаас хатуу эд зөөлөрч шүдэнд хөндий үүсэх эмгэг процесс юм.
Шүдний эрдэсжилт яагаад алдагддаг вэ?
1. Тухайн хүний бие дэх кальци , фтор г.м эрдэсүүд аль нэг шалтгааны улмаас дутагдах , алдагдах … Жишээ нь тамирчид хөлсөөрөө эрдэс алдах , жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд эрдэс дутагдах, өсөлтийн насны охид хөвгүүдэд кальци илүү их хэрэгтэй болох . . .
2. Амны хөндий -н ариун цэврийг муу сахиснаас хоол хүнсний үлдэгдэл дээр бичил нян ихээр үрждэг. Бичил нян нь хоол хүнсний зүйлийг задалж амны хөндийд хүчил , хорт бүтээгдэхүүн үүсгэнэ.Үүссэн хүчил , хор нь шүдний хатуу эдийг хайлуулж халдварлуулдаг.
Шүдний цоорол нь араа шүдний зажлах гадарга , түшилцэх гадарга , хацар талын гадарга , төвгөрүү дээр, үүдэн шүдний түшилцэх гадарга , хэлэн талын хонхор гэсэн байрлалууд дээр үүснэ
Шүдний цоорлыг гүнээр нь:
• Толбон цоорол./ Macula cariosa / Энэ нь өвчтөнд зовиургүй , зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэгээр илэрдэг бөгөөд шүдний бүрэн бүтэн байдал алдагдаагүй, цагаан болон хар өнгөтэй толбо байдаг.
• Өнгөц цоорол . / Caries superficialis / Чихэрлэг болон исгэлэн зүйл идэхэд өвдөнө. Зарим хүнд өвдөлтгүй ч явагддаг. Шүдний паалангийн түвшинд бүрэн бүтэн байдал алдагдах буюу паалан барзгар болно.
• Дунд цоорол . / Caries media / Шүдний паалан тугалмайн зааг гэмтэж , шүдний зөөлц дээр хангалттай хатуу эд байна.
Дунд цоорол нь хурц ба архаг 2 хэлбэрээр явагдана.
Хурц үед нь халуун хүйтэн , исгэлэн зүйлд мэдрэх бөгөөд шүдний хатуу эд зөөлөрсөн , цагаан өнгөтэй байна.
Архаг үед өвчтөнд зовиургүй , тугалмай нь хатуу хар хүрэн өнгөтэй байна.
• Гүн цоорол . / Caries profunda / Энэ үед шүд халуун хүйтэн , исгэлэн , чихэрлэг зүйл идэхэд мөн цоорлын хөндийд хоол хүНсний зүйл ороход богино хугацаанд өвдөлт өгдөг. Шүдний доторх зөөлцөд маш их ойртсон , цоорлын том хөндийтэй байна.
. Аль ч цоорол архаг нь удаан явцтай , хурц нь хурдан явцтай учир аюултай байдаг.

You are here: MEDICATION Cariogenic's



Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.

Хуулбарлах хуулиар хориотой. Загвар дизайныг урласан SUPERHOST.MN