:: Zonna LLC ::

Hello. Welcome to Our Web site!

Сувгийн

"Сувгийн эмчилгээ" гэдэг нь шүдний хөндийд байрлах судас мэдрэлийн багц буюу мэргэжлийн хэллэгээр шүдний зөөлцийг эмийн болон мэс заслын аргаар эмчлэх эмчилгээ юм. Энэ эмчилгээг ихэнх хүмүүс шүдний "мэдрэл тасдах" эмчилгээ гэдгээр нь мэддэг.
Сувгийн эмчилгээг яах гэж хийдэг вэ?

Сувгийн эмчилгээг шүдний хөндийд буй нянгаар халдварлагдсан халдварын голомтыг арилгах, өвдөлт таагүй мэдрэмжийн шалтгаан болж буй шүдний зөөлөн эдийг авах зорилгоор хийдэг. Сувгийн эмчилгээ нь шүдний хөндий, сурвалжийн судгийг цэвэрлэх, сувгийг ломбодох гэсэн хоёр үе шаттай явагдана.
Шүдний хөндийг цэвэрлэх ажилбар нь хоёр үндсэн зорилготой.
Үүнд:    
-  Шүдний хөндийд үржиж хуримтлагдсан нян, бичил биетнүүдийг устгах
- Мэдрэлийн эд болон нян бичил биетнүүдийн үржих орчин болж буй органик гаралтай эдүүдийг шүдний хөндийгөөс гаргаж цэвэрлэх
Шүдний хөндийг халдваргүйжүүлж сайтар цэвэрлэсний дараа хөндийг ломбоны материалаар дүүргэж ломбодно.

Шүдний сувгийг эмчлэхэд өвдөх үү?

Шүдний мэдрэл тасдах буюу сувгийн эмчилгээний үед өвдөх гэдэг нь харьцангуй ойлголт юм. Таны шүдийг хэр зэрэг ур чадартай, ямар багажаар, ямар материал ашиглаж байна гэдгээс энэ нь шууд хамаардаг. Сувгийн эмчилгээг огт өвдөлтгүй хийж болно. Үүний тулд мэдээ алдуулагч тариануудыг ашигладаг.

17991422fabc.jpg78ab9957545c210474bde06351d2016d.jpgIzmerenie_dliny_kanala_s_pomoschyu_apekslokatora.jpgimages.jpgindex.jpg

You are here: MEDICATION Canal's



Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.

Хуулбарлах хуулиар хориотой. Загвар дизайныг урласан SUPERHOST.MN